Зарим сэтгүүл сонин, сав баглаа боодол зэрэг цаасан болон модон бүтээгдэхүүнүүд дээрээс FSC® гэсэн логог та бишгүй харж байсан байх. Ялангуяа тавилгын салбарын тогтвортой хөгжлийн тухай яригдах бүрд энэ ойлголт олон дурдагддаг. Тиймээс FSC® гэж яг юу болох, ач холбогдлын талаар товчхон тайлбарлая.

𝗙𝗦𝗖 нь 𝐅𝐨𝐫𝐞𝐬𝐭 𝐒𝐭𝐞𝐰𝐚𝐫𝐝𝐬𝐡𝐢𝐩 𝐂𝐨𝐮𝐧𝐜𝐢𝐥 (Ой хамгааллын зөвлөл) гэсэн үгний товчлол бөгөөд уг олон улсын байгууллагын зорилго нь ойн модноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл ойн аж ахуйн зохистой менежментийн тогтолцоог дэлхий даяар сурталчлах явдал юм. Энэхүү менежментийн стандартыг FSC-ийн олон улсын түвшинд гурван шаардлагын дагуу баталгаажуулдаг.
1. Ойн модны нөөц урт хугацаанд ашиг орлого өгөх боломжтой байх
2. Биологийн төрөл зүйл, ландшафт, хөрс, хүрээлэн буй орчны бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх ёстой
3. Тухайн бүс нутгийн оршин суугч, уугуул иргэд тухайн ойн менежментээс ашиг хүртэх ёстой.
Эдгээр зорилтуудад тулгуурлан ойгоос нөөцөө бэлддэг эзэмшигч нь ойг нөхөн сэргээдэг байх, эко систем нөлөөлөл үзүүлэхгүй байх, биологийн төрөл зүйлийг хамгаалах гэх мэт шаардлагуудыг хуулийн дагуу хүлээдэг байна.

FSC® шошго нь 3 төрөл байдаг.
𝗙𝗦𝗖 𝟭𝟬𝟬%- Ашигласан бүх материалыг хариуцлагатай менежмент бүхий FSC сертификаттай ойгоос бэлтгэдэг.
𝗙𝗦𝗖 𝗥𝗲𝗰𝘆𝗰𝗹𝗲𝗱- Бүтээгдэхүүнийг 100 хувь дахин боловсруулсан материалаар хийсэн.
𝗙𝗦𝗖 𝗠𝗶𝘅- Бүтээгдэхүүнийг FSC сертификаттай ой мод, дахин боловсруулсан материал ба/эсвэл FSC-ийн хяналттай модны нөөцөөр хольж хийсэн. Энэ нь 100% FSC-ийн сертификаттай ойгоос гардаггүй ч менежментгүй ойгоос бэлтгэх модны нөөцийн хэмжээг бууруулахад чиглэгддэг.
FSC шошго бүрийн ард хариуцлагатай ойн аж ахуйг дэмждэг бүтээгдэхүүн байдаг ба бүгд “Ойн менежментийг сайжруулах, байгаль дэлхийгээ хайрлах” зорилготой уялддаг.
FSC® шошготой бүтээгдэхүүн худалдан авахдаа та ойг хамгаалах үйлст хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм.
コメント